Монголчуудын адуу таргалуулах гол арга нь бэлчээрийг сонгон хариулах юм. Бэлчээрт ямар ургамал байна тэрийг ажиж өвөлжих хаваржихаа шийддэг байжээ.Өвөлжих газар нь олон наст,бутлаг ургамалтай, хаваржиж зусах газар нь нарийн өвс элбэгтэй,шүүслэг ургамал арвин газрыг сонгож байжээ.Ийм өвс ногооны хувиарлалтыг сайн хийн нутаглаж,уналга эдэлгээ сайн байвал адуу мал сайн таргалах нь магад. Одоо бол өөр өвс ногоо 7 сар дөхүүлж ургаж байгаа учир өвсөөр нь уяна гэж ярилтгүй,заавал тэжээх шаардлагатай болсон учир хүмүүс тэжээж тарга хүчийг нь авхуулж байна.Зураг дээрх адуу нь ямар ч тарга хүч битгий хэл тоотой цадатлаа идэж байсан гэмээр.Ийм гуриг адуу нь тарга хүч авах явц нь идэш тэжээл идсэн хоол нь зөв шингэх ёстой тэгэж байж хангалттай шим тэжээл цусанд орно.Энэ үед гэдэс цатгалан үе мөч чанга, мах нь бага зэрэг хөөж эхлэнэ. Энэ үеийг малчид элгэн тарга гэж нэрлэдэг.Цусанд орсон шим тэжээлээс эд эрхтэн хангалттай тэжээл авч ирэх үед адуу ногоонд бүрэн цадаж илт мах сууж ирэхийг малчид хар мах суух буюу махан тарга авах гэдэг.Эдгээр дамжсан шим тэжээл адууны биед үлэмж тархаж бүх эрхтэн хэрэгтэй шим тэжээл нэхэн авдаг дутагдвал таргалалт удаашрана. Ясны эд эсүүд хүртэл хэрэгтэй тэжээлээ авдаг. Ясандаа тэжээл авахыг уяачид чөмөг суух гэж нэрлэдэг.Булчин шөрмөс,яс эд эрхтэн болгон хангалттай тэжээл аваад илүүдэл нь өөх тос болон хуримтлагдана. Энэ үеийг өөхөн тарга гэнэ.Өөхөн таргын эхний үеийг өлөн халиман, халиман, улаан өөх зэргээр нэрлэх бөгөөд адууны хамгийн дээд тарга хүчийг хур тарга гэж нэрлэдэг. Уяачид уяах морио аль тарган дээр уяаж эхлэх нь хүн бүрийн өөрсдийн арга барил сурцатай холбоотой. Адууг таргалуулахад тухайн адууны физилогоос гадна,чанартай тэжээл, зөв уналга эдэлгээ чухал. Зөв уналга таргалалтыг хурдасгаж,хүчийг нь бөхжүүлэж өгдөг. Хамгийн гол нь ясанд нь тос оруулах хэрэгтэй байх,зөөлөн унлаганд ордог бол уу.
Хараа үл гүйцэх хурд блогын бичлэгээс ишлэл авах бол WWW.MORITON.NET Хараа үл гүйцэх хурд блогыг заавал дурьдаарай.

20-р зууны эхэн үед бүтээгдсэн Цагаан Жамбын/ Жаргалын найман морь /бүтээл бол яах аргагүй Монголын суут бүтээлийн нэг юм. Энэ бүтээлд найман морь хөрвөөж буй,шилгээж буй зэргээр уран сайхнаар дүрсэлсэн. Энэ бүтээлд хавтгайн голд шинийг эрэлхийлж буй төрхтэй хонгордуу зүстэй мориор зургын төв нь болгож бусад дүрээр тойруулжээ.Хөлөө маажлан буй хул морь нь ямар нэг их хэргийн өмнө өөрийгөө бэлдэж буй төрхтэй бол шингэнээ гадагшлуулан зогсох морь нь ирж буй аюул ослыг олж харсан мэт,мод шилгээх хар халиун морь нь хийж буй ажилдаа анхааралгүй өөр зүйлд анхаар ч буй хүний дүрийг гаргасан мэт бол хэвтэж байгаа хээр морь нь ирээдүйн тухай төсөөлөн бодолд дарагдсан юм шиг наашаа харан зогсох бор үрээ олон дунд байв ч ганцаардаж болдогын жишээ болсон мэт, Ус цавчлан зогсох шарга морь хийж буй зүйлдэ бүрэн төвлөр ч буйгаар гаргасан бол хөрвөөж буй морь нь их ажил амжуулсаны дараа биеээ амраан буй мэтээр байгаль орчинтой нь холбон гарган иржээ.Цагаан Жамбын /Жаргалын найман морь /бүтээл Цагаан Жамбын бүтээл гэхээс илүүтэй Монголчуудын дунд үндэсний хэмжээний том бүтээл болж чадсан юм. Айл болгон ,уран бүтээлч бүхэн жаргалын найман морины дүрсийг оёж,хатган сийлж өөрсдийн бүтээлд шингээдэг боловч эх хувь шиг ааш араншин, дүр төрхийг гаргаж чаддаггүй билээ.
Хараа үл гүйцэх хурд блогын бичлэгээс ишлэл авах бол WWW.MORITON.NET Хараа үл гүйцэх хурд блогыг заавал дурьдаарай.
1898 оны үед бололтой,Сэцэн ханы нутагт Ажив,Готов хэмээх ах дүү хоёр сайн эр байсан гэдэг.Энэ хоёр ах дүү угаас гэр орон ядуу учир хар багаас бусдад зарцлагдан байснаа,нас бие гүйцэн эрийн цээнд хүрмэгц уул хаданд орогнон,хулгай хийж, амь зуусаар нутаг хошуунаас гарч баян пүүс талж, энд тэндэхийн адуу мал туусаар нэрд гарчээ. Ах дүүс удалгүй тэр үед хошуу болгонд бий болоод байсан сайн эрсийн зэрэгт хүрчээ. Тэгээд бусад хошуу тамгийн газраас Сэцэн ханы тамгын газар энэ хоёр хулгайчаа татаж авч шийтгэж өгөхийг хүссэн бичиг ирэх болжээ.Ах дүү хоёрын байдал их л хэцүү болж газар сайгүй л эрэл сурал болж их л хэцүүхэн болжээ.Ингээд Готов нь ах болох хүн тул - Чи бид хоёрын ингэж явах угаас буруу тул тэнгэр бурхан цаанаасаа тэтгэсэнгүй дээ? Одоо эзэн ноёндоо буруугаа хүлээн очьё. гэхэд дүү Ажив нь угийн шөрмөслөг хатуу хүн тул -Зорьсондоо хүрэлгүй энэхэн зэргээс буцах юм бол эхэлж юунд хадан гэртэй, харанхуй замтай явья гэж хэлэлцлээ.Тэнгэр үл таашаасныг яаж мэдээ вэ? Тэгвэл тэнгэрээс унаа гуйндаа гээд говь газар луу хулан тахь барьж унья гээд явцгаажээ. Угаас муудсан 2 морио өдөр нь амрааж, шөнө нь гэлдрүүлсээр унд хоолоо замаасаа базаасаар ганц гүзээ устай говийн зах руу оржээ. Удаан ч явсангүй хоёр морь нь цуваж үхсээр ах дүү 2 эмээлээ үүрэн явган мацсаар айл амьтангүй их цөлийг олон хоног туулжээ.Авч явсан хүнс ус нь дуусаж харангдаж унах дөхөж явахад Готов нь - Би юу хэллээ дүү минь ингэж ч явах гэж дээ хэмээн гасалж явахад Ажив нь: -Үхэх мөр хаач ялгаагүй үхсэн ч баяд ноёдод хүүрээ үзүүлэхгүй газар энд дээр бус уу гэж явжээ.Тэгэж явсаар Ажив нь элсэн дунд хулангийн ус олжээ.Элс хонхойлон малтаж цэнгэг сайхан хүйтэн ус гаргасан хонхортус ууж овоо сэргэжээ.Тэр усанд баруун хойд зүгээс орж ирсэн зэрлэг адууны жим байна гэнэ.Ажив -За одоо хоёулаа ханатлаа ус ууж аваад гүзээний булан ус бие биедээ аван элс хонхойлон орж нуугдана даа. Энд хулан тахь орж ирэхээс нааш огт өндийж хөдлөж болохгүй,бугуйлаа сайн шиднэ шүү гэжээ. Тэгээд тэр 2 хулангийн жимний хоёр талд элс хонхойлон нуугдаж,хөлсний үнэр гаргахгүй гэж шарилж өвс норгон биедээ нааж бугуйлаа зэхээд далд хэвтжээ.Нэг шөнө өнгөрчээ.Хулан тахь ер ирсэнгүй. Маргааш өдөр өнгөрч энэ маягаар нүд цавчилгүй хэд хоножээ. Готов энд ерөөсөө юуч ирдэггүй юм байна гэж сэтгэлээр унан унтажээ. Гэтэл гэнэт Ажив исгэрэх чимээнээр ухаа орон сэртэл усны зүг адуу болтой олон амьтан хамар нь тачигнаж,хөл нь пижэгнэж дэрэг дэх жимээр хуй салхи мэт өнгөрөхөд арай гэж бугуйлаа шидтэл юу ч эс тээглэв.Гэтэл Ажив нь нэг адуу бугуйлдчихсан чирэгдэн зүүгдэн,цаад адуу нь чарлан цамнаж сүйд болж байна гэнэ. Бушуухан оосорлоод ав гэж Ажив хашгиран элсэнд уллан чирэгдэж,тэр адуу сэнс мэт эргэж цамнан чарлах нь аюултай. Хоёул зөндөө будилжээ гэвч хүн л юм хойно адгуусыг дийлж эмээл тохон Аживын унаа болжээ.Тэгээд дахин нэгийг барья гэсэнд түрүүчийн явдалд үрэгдсэн Готов үүгээр л зогсъё гэжээ.Ингээд Ажив урьдын ажилаа үргэлжлүүлэн Готов эзэн ноёндоо буруугаа хүлээн очижээ.Гэтэл эзэн ноён нь Аживыг барьж өг гэж хар гэрт хорж эрүү тулагжээ. Тэр Сэцэн хааны нутаг т наадам болж Ажив арав гаруй жил ирээгүй нутгынхаа наадамд иржээ.Унсан хүн нь энгийн унуулсан хүлэг нь энгүй хачин тэр бүхнийг наадамчин олон сонирхож Аживыг таниж барьж өгөх өнгөтэй болоход Ажив асарын өмнө морьтойгоо гарч - Өөрийн хошуунаас өнчин ишиг ч аваагүй өдий олон жил болоод нутгийн наадмаа харья гэж иртэл юунд намайг хавчиж барих гээ вэ гэж хашгиртал -Ахыгаа бодож төрийн өмнө буруугаа хүлээ гэтэл Ажив - Гарт нь гав зүүсэн эзэнд нь хэл Газарын холыг даагаагүй өөрт нь хэл Ганц дүүгээсээ зугтсан заяанд нь хэл Хан эзэний нутаг хавчаад байвал Халхын нутаг мундахгүй гээд ганц исгэрэн хул хонгор тахь хурдлан ухасхийж хурсан олон тоосонд нь үлдсэн гэдэг. Хурдан хөлт тахь унасан хатуу ширүүн тэр эрийг ямар ч сайн мориор хөөгөөд барьж чадаагүй энэ явдлаас хойш сайн эрсийн яс нь баруун нутаг руу зүглэсэн гэж хөгшчүүд өгүүлдэг билээ.
Монгол домог 1984 он
Цэцэн хаан аймгийн Захын Да вангийн хошуу/одоогийн дорнотын халх гол сум /Буйр нуурын баруун урд талд Гандан бээл гэдэг олон хамжилагатай харгаис ноён байжээ.Тэр ноёны бага хатан Алим,эрх дураараа аашилдаг,өөртөө тусгүй санагдсан хүнийг ноёндоо ховлон,шадар хиа хожгор Пүрэв гэгч догшин ширүүн эрээр зодуулдаг байжээ.Алим өглөө ажил муу хийлээ гэж аягчин жирэмсэн Сүрэнг зодож алхад бээлийн хамжилага Барамсай Сэрээтэр гэдэг хүн тамлагдан үхэж байсан хэр Сүрэнг өмөөрөн, шадар хиа Пүрэвтэй хэрэлдэн: / Ингэж биднийг зовоосноороо
Эрлэг тамд ороосой
Одоо биднийг тамласнаараа
Очир тамд унаасай/ гэж хараан тэмцэлдсэн учир баригдан тамлагдахын даваан дээр Ванзайн Доной гэдэг хамт адуу малладаг байсан нөхрийнхөө туслалцаагаар бээл ноёны алдартай хурдан хүлэг, дөрвөн настай борыг хулгайлан унаад Чивчин гэдэг барга хошуу руу оргожээ. Тэнд амь хорогдож байхдаа хаяа нутгынхаа зүүн талаар ирж алсаас ширтэн харахад, Буйр нуурын зүүн урд байсан/Хансар /гэж халхын дөрвөн сүм сүүмэлзэн дөрвөлжлөн үзэгдэхэд нутаг орноо санан гиюүрэхдээ:
Дөрвөн настай бор нь
Дөрөө жиймээр ергөөтэй
Дөрвөлжлөөд харагдах бараа нь
Халхын дөрвөн хансар
Босоо чихтэй бор нь
Богдын хачингын сүрэг
Буцаад сөөргөө харья гэхэд
Буцмал Алимаас эмээлээ
Төрсөн нутагтаа очьё гэхэд
Төрийн бээлээс эмээлээ
Таваар тавьсан гэзэг минь
Талын ботуул шиг саглайж байна
Таних мэдэхгүй Чивчинд
Танилцсан миний тавилан даа
Ургуулаж тавьсан гэзэг минь
Уулын бутуул шиг саглайж байна
Урьд үзээгүй Чивчинтэй
Учирсан минь тавилан даа гэж дуулаж байсан нь одоогийн дөрвөн настай халиун гэдэг дуу юм.
ашигласан матерал: Монгол домог 1984, /Соёл утга зохиол сонин 1958 03 12 /
Самсаа сайн байх нь уушиг сайны шинж.Сайн самсаа гэдэг нь хамрын нүх том байх.Адуу энгийн цагт самсаа нь эгц дээш сэт татсан мэт байна. Ачаалал авч амьсгал нэмэгдэхэд самсаа бүрээний амсар гэж судар номонд бичсэн шинж илэрдэг байна.Ганц самсаа сайн байснаар уушиг сайн гээл энэ морь амьсгаадах нь зүгээр мэтээр ойлгож болохгүй.Энд бүхэл бүтэн амьсгалын замын бүх эрхтэн сайн байх шаардлагтай.Хамрийн мөгөөрс сайн байвал хамар монхор,урт харагдана.Бид адуунд саам, шингэн зүйл өгөхдөө хамраар нь зэрэг эрхтэнүүд гэмтэнэ.Үнхээр хамрийн нүхэнд давхилын явцад шороо орж бүтүүлсэн санагдвал газтай ундаа зүгээр байдаг,бахардаж ойчсон адуунд архи айраг цутгах нь муу байх.
Түүшингийн зай их нь сайн. Цагаан мөгөөрсөн хоолой сул унжиж байх нь сайн.Уушиг жижиг нь сайн, том байвал хөндий цээжиндээ чихэлдэж амьсгал авхад хангалттай сайн тэнийдэггүй байх.Гаднаас хүчилтөрөгч авч,нүүрсхүчилийн хий болгохыг амьсгалын замын эрхтэн гүйцэтгэнэ.Амьсгалын замын эрхтэнд хамрын хөндий,төвөнх,мөгөөрсөн хоолой, уушиг орно.Амьсгал гэдэг нь гадаад орчны буюу дотоод гэж байна.Гадаад амьсгал гэдэг нь гадаад орчины агаар уушигруу орж гадагшлах, хийн солилцоо.Дотоод гэдэг нь цусаар хүчил төрөгч дамжин эд эсэд хүргэгдэн, эд эсээс нүүрсхүчилийн хий уушигт хүргэгдэх тэндээс нүүрсхүчилийн хий гадагшлах. Амьсгал авхад орж ирж байгаа агаар нь уушигны цулцанд орж, амьсгал гаргахад цулцангын агаар гадагшлах үйлдэлийг уушигны агааржилт гэнэ. Энэ агааржилтын хэмжээ адууны тайван үед 40-60 литр, унаж эдлэхэд 100-120 литр,хүчтэй ачааллын үед бүр 500 литр хүрдэг гэж судалжээ.Адуу минутанд 8-16 удаа амьсгалдаг юм байна.Адуу янцгаахад амьсгалын замын эрхтэнүүд орно.Хамгийн сайн нь болжмор жиргэх нарийн чанга,шингэн эрчимтэй байх нь сайн.Мөн нарийн биш боловч бүдүүн чанга сайн өөр бусад нь онц биш.Адууны дуу нь насны ялгаа, тарга хүч,цус ойртолт,холдолтоос хамаарна.
Хараа үл гүйцэх хурд блогын бичлэгээс ишлэл авах бол WWW.MORITON.NET Хараа үл гүйцэх хурд блогыг заавал дурьдаарай.
Чингэс хааны хоёр жанжин Зэв,Сүбээдэй Дундад азийг эзлэх гэж явахдаа Хойд Энэтхэг хүрч, тэндээсээ дорно зүг эргэн, Ираны хойд хэсгээр аялан Кавказын нурууг хүр, замд таарсан бүгдыг ялан дийлж,хөөж туусаар Дон мөрөнг гатлаж,Азовын тэнгисийн эргээр Крым хүрч дараа нь иргэж өмнөд оросын буюу половчуудын тал нутгаар дайран эргэж их орондоо иржээ.Энэ бол хүн төрлөхтний аян дайны түүхэнд хамгийн хол,хамгийн богино хугцаанд явсан аян дайн юм. Ингэж явсан зам нь арван мянга гаруй километр, аян дайны замыг морьтон Монгол цэргүүд хоёр жилийн дотор туулжээ. Өдөрт зуун тав гаруй километр зам туулсан өдөр олон.Энэ бүгдээс хархад Монгол морины тэсвэр тэвчээр гайхамшиг юм. Ялалт байгуулаад амрана.Монгол цэргүүд половчуудыг бут цохиод тэд зугтаж Киев хот зугтаж оржээ.Оросын ноёд нэгдэж Монголчуудтай тулалдахаар Дон мөрний хөндийд иржээ. Энд 1223 оны 6 сарын 16 шийдвэрлэх тулаан хийжээ. Энэ тулаан оросууд түүхэнд байгаагүй ялагдал хүлээж Монголчууд саадгүй явсан байна.1238 онд Бат хаан гурван зуун мянган цэрэг дагуулан Оросын нутагт оржээ.Монгол цэргүүд дорно зүгээс давшин Ижил мөрний болгаруудыг эзлэж,арван хоёр сар гэхэд Оросын Рязанийг эзлэн шатаажээ.Дараа нь Коломна,Москва,Суздаль,Владимар хотуудыг шатаажээ.1239оны арван хоёр дугаар сар энэ ганц сар л гэхэд Бат хааны цэрэг Оросын 14 том хот, тоо томшгүй тосгон суурийн шатаан эзлэжээ.1240 онд Монголчууд хамгийн том Киевийг эзлэжээ.Цаашлан Карпанын нурууг давж Европ тивийн гүнд оржээ.Сайо мөрний эрэг дээр Монголчууд Унгарын хааны цэргийг бут цохиж,Польшийн хоёр чноёны цэргийг ялж, Доод Силезид нэвтэрчээ.Энд Германы цэргийг ялж устгаад, Монголд их хаан нас барьсан мэдээ ирж Их хуралдай хуралдах мэдээ ирсэн учир нутаг буцжээ.Хүн төрлөхтөний түүхэнд байгаагүй энэ том аян дайнд барагдашгүй хүчтэй Монгол морь өндөр гавьяа, их үүрэг гүйцэтгэж байсан учир эрдэмтэн, түүхчид энэ том аян дайн д оролцсон Монгол эрс, Монгол морийг төмөр морин цэрэг хэмээн ам нэгтэй батлан хэлдэг билээ.
Here is the Music Player. You need to installl flash player to show this cool thing!
Podcast: Play in new window | Download
Эх нутаг гүйсэн олон сайхан хүлэг морины тухай өвгөд хөгшид олон сайхан зүйл хуучлаж ярьдаг.Одоо цагт адуу тэгэж гүйлээ гэж ярах нь ховор болж адууны яс нь муудсан юм болуу,эсвэл машин тэргэн дээр ачаад аваад явчихаар тэгдэг юм уу бүү мэд ямар ч байсан адуу ингэж олон худалдаж өгч авалцаж байхад дээхнэ үеээс арай илүү олон адуу нутаг усруугаа гүйлээ гэж сонсогдмоор.Ядаж 20 км зайтай айлууд адуу солилцоход уул усруугаа очихгүй байгаа ажиглагддаг. За энэ бүгдыг орхиод өвгөдийн яьрсан хамгийн шилдэг гэсэн нутагруугаа гүйсэн адууг танилцуулья.
1.1961онд Төв аймгийн Баянзүрх сумаас Вьетнамруу ачуулсан агтанд нэг хар зүстэй азарга оржээ. Дэл нь ургаж,олон газраа шарх,сорив болж турж эцсэн хар азарга 1963 онд нутагтаа гүйн иржээ.Хар азаргыг тэр үеийн Улаанбаатар хотын захиргаа авч арваад гүү хураалган Богд ууланд тавьсан гэдэг мэдээлэл байдаг.
2.1956 онд Төв аймгийн Баянцагаан сумын Батбуянгынхаас гадаад гарах агтанд хязаалан үрээ өгчээ.Хэдэн хоногын дараа өглөө адуу хураасан хүн эмээл хазаарын оромгүй мөртөө хөлс нь биед нь хатсан,эцэж цуцсан ухаа үрээ адуунд ирсэнг таньжээ.Тэр үрээ Оросруу ачихаар 2 метртэй хашаанд хашиж вагонд ачих гэхэд хашаан дээгүүр хариаж нутагруугаа гүйжээ.Энэ үрээ хожимоо улсын наадамд 3түрүүлэж 5 айрагдсан төрийн түмэн эх болсон хурдан буян.
3.1800 гаад оны сүүлээр Галшараас Гандил засаг одоогын Сүхбаатрын нутаг руу адуу авчээ. Тэр адуунд хээлтэй гүү байсан байна. Уг гүү унагалаж эр саарал унага гарчээ.Саарал унага даага болоод алга болход эзэн нь эрэл сурал болж саарал даагныхаа сургаар нь явсаар Сайн ус гэх газарлуу чиг нь гарчээ. Адуучин залуу их л гайхаж гэдсэнд ирсэн адуу ижил сүрэг, уул усаа мэднэ гэж баймгүй гэж бодон адуу авсан айлдаа очтол саарал даага нь адуунд нь хэзээний энэ айлын адуу шиг зогсож байжээ.Адуучин залуу эзэнтэй нь уулзаж энэ учирыг хэлээд саарал даага аваад явжээ. Дараа жил нь бас алдаж энэ тухай өвгөн ноён сонсож ижил сүрэг эх нутгаа гэж ирэх энэ үрээг худалдан авчээ.Энэ үрээ нь Хоовон саарал нэртэй азарга болжээ. Хоовон саарлын үр нь Номин цэнхэр, Номин цэнхэрийн үр нь Өвгөн ноёны алдарт Элбэг хээр юмаа.Хоовон гэдэг үг байнгын хөдөлгөөнтэй савыг хэлдэг юм байна.Хооволзох гэдэг үгнээс гаралтай энэ үг нь байнгын хөдөлгөөнийг хэлдэг.
Хараа үл гүйцэх хурд блогын бичлэгээс ишлэл авах бол WWW.MORITON.NET Хараа үл гүйцэх хурд блогыг заавал дурьдаарай.
Монголчууд бид адуу малдаа нэр өгөх дуртай нэр өгөх зүйлч маш олон. Зарим хүмүүс үхэр хонинд өгч байгаа юм шиг хамаагүй гадаад байдлаар нь мөлүү, эрэвгэр,хялман,хулгар,цэхэр гэх мэт нэр өгдөг бол зарим хүмүүс адуунд тохирохгүй муухай нэр гэж үзнэ. Азарга эцэг малдаа, адуун сүргийнхээ цэгцэд,буян тогтоодог сор малдаа сайхан нэр өгвөл муу муухайгаас холуур байж билиг ерөөлөөр болдог гэж ярцгаах.Энэ нь ч үнэн байх Сүх баатар аймгийн нэг залуу ембүү хүрэн нэртэй азаргатай ,хүрэн азарганых нь төл ч хурдан сайхан үнэ хүрч олон төл нь хотод орж ирж эзэндээ алтан ембүү шиг л байж ерөөлөөр болсон.Цандэлэгийн Соёмбо хүрэн анх энэ нэртэй гарч ирхэд нэр нь ахадсан гэж бодож байлаа. Гэтэл ерөөлөөр болсон уу төрийн алтан соёмбо өршөөсөн үү хүрэн азарга нэрэндээ тохирсон амжилт үзүүлсэн одоо Соёмбийг хэн ч үгүйсгэж чадахгүй нэр хүндтэй.Тэгэхлээр адуу малдаа тохирсон сайхан нэр өгөх нь чухал юм шиг. Нэр өгөхдөө зан аашаар нь,биеийн байдлаар нь,нас шүдээр нь,эзэний нэрээр нь, хоёр гурван тэмдэгтээр оноож өгсөн нөр ч олон бий.Адуунд тохирсон сайхан нэр гэвэл янзага,хулан, чонон, буган, жинст, арвай, бөгөн, арслан, тогоруу, зандан, суман, идэр, төгрөг, манхан, үүлэн, соён, соёмбо, цэвэрхэн, балчир, зул , алтан гадас, угалз, магнай, мундаа, тод, гоолиг, хулсан, үст, солонго, хилэн, бүлтэн, туулай, аранзал, мэнгэт, одон, нүцгэн, хөөрхөн, марал, гуулин, сөөнгө, согоо, шил, жаал улаан, их,хэцүү, эрх, сонин, хурхан, гөрөөс, чөтгөр, олигор, шувуун, дэгжин, цолмон, буурал духт, сайхан, гуулин, шандас, шөрмөс, мэлхий, далд, таван цагаан, будан, ноён, мөнгөн магнай, жигүүр, оодон, цовоо, эрэвгэр, босоо, мөнгөн амт, хурандаа, хошууч, хума, кросс, гоё, алдар, ганган, налгар, оонон,гал, унаган, нисдэг, элбэг, сүндэс, будан нарийн, төмөр шилбүүр, салхин, аврага гэх зэрэг нэрүүд олон.
Шилийн богд, Алтан овоо, хүлэг сайн морьд, шилийн сайн эрсийн нутаг энэ бүгд үнэнч нөхөрлөл, эр хүний жудаг,бидний үеийн залууст яаж жинхэнэ Монгол эр байх тухай ойлгуулах өчүүхэн шижэм. Шилийн сайн эрсийн тухай ярих гэхээр бүгд л малын хулгайч гээл Зундуйн дорж гуайн тодотголыг хэлэх. Мал хулгайлдаг байсан нь үнэн гэхдээ хувьдаа авдаг байсан нь ховор.Шилийн богдод гарч өглөөний нарыг харж тангараг өргөх нь хэн бүрд нээлттэй. Гэхдээ өргөсөн тангарагтаа үнэнч байна гэдэг хэр баргын эрийн хийх ажил биш. Шилийн сайн эрс тангараг өргөхдөө хүнийг хүндлэх,ядуу ардыг тэтгэх,хүүхэд, хөгшид, сул доройчуудыг асраж өмгөөлөх,нөхөрийн журам сахих,хэлсэн үгэндээ хүрэх,эд агуурсад үл шунах,хатуужил тэсвэртэй байх тухай өгүүлдэг байж.Мэдээж тангарагтаа үнэнч байсан үгүй г нь шүүх хүн нь ард түмэн хэдий чинээ жудагтай байж ,тангаргатай биелүүлэж байсан нь хэзээ ч үл арилах нэр хүндийн эзэн болно, эрийн жудаг алдаж, тангаргаа зөрчсөн нь бидний хэлдэгээр жирийн нэг малын хулгайч болдог байх.Шилийн сайн эрс юуны учир гарч ирэх болов зарим нь амьдрахын эрхэнд, зарим нь даган дуурайж, зарим нь феодол ноёдын дарлал, хятад худалдаачдын мөлжлөг,зарим эр хүний алдаа онооны эрхээр хээрээр гэр хийх хэцүү амьдралыг сонгодог байжээ. Ингэж амьдрах болсон эрсээс амь зуулаг төдий хулгай хийх эрс байхад,эр биений чадал,оюун ухааны хүч,эмээлт морины сайнаар амь дүйн явах эрс ч байжээ. Ийм сайн эрс нь жин ,хятад пүүс дээрэмдэх,хошуу дамжуулан баяд ноёдын адуу мал тууж нутаг орныхоо ядуус, хөгшид тараан өгдөг буянтан, эх орныхоо төлөө тэмцэж, өчүүхэн шудрага ёс тогтоосон баатарлаг үйлстэн болдог байж.Энэ их үйлсийг бүтээхэд хүлэг морь нь анд сайн нөхөр нь болож морин дээр хийморь нь дэлгрэж явдаг байж.Идгээр эрчүүд хүлэг морьдтойгоо эзгүй хээр хамт байхад ээнэгшин дасдаг байсан байх. Энэ ачит үйлстэн эрчүүд олон. Тухайлбал Торой банди,Тогос Чүлтэм,Ганган Төгс,Гархи Банзрагч,Харцага бор,Хүрэн Дамдин,Хагархай Цэнд,Харлаг Дорж,Царцаа Гомбо,Орлой шар, Исгэрдэг Дамба зэрэг шилийн сайн эрс байжээ.
Бидний мэдэх Цахиур Төмөр маань киноны баатар юм санж. Идгээр эрсийн дотроос үлгэр домог шиг амьдралтай, сайн эрийн тангаргаа биелүүлэж, эрийн жудгаа альдаагүй эр бол Торой Банди буюу Нанзад /1834_1904/ Нанзад нь 1860 онд Цахар найман хошуу буюу халхад Төрийн бөөс,Торой Банди хэмээн их л алдаршижээ.Торой Банди нь хулсан шарга хэмээх сайн морьтой юм санжээ. Энэ морь Нанзад хоёр арван тавны цагдаа нараас зугтсан олон домог хууч яриа бий. Нэг удаа Тоорой банди баяд ноёдын адуунаас авсан адуу малаа үгээгүй ядуу дорой ардуудад тарааж явахдаа нэг ядуу хүнд морь өгчээ. Тэгээд тэр хүнд энэ морийг түшмэлийн адуунаас авсан юм шүү. Адуучин нь ирээд морио үзэж танивал Торой өгсөн” гэж хэлээрэй. Хэрэв морио авч явбал надад хэл хүргүүлээрэй гэж хэлээд явжээ. Удалгүй нөгөөх түшмэлийн адуучин ирээд морио үзэж таниад авахад нь “Торойгоос авсан” гэж хэлсэн боловч нэмэр болсонгүй. Тэр хүн энэ тухай Торой бандид хэл хүргүүлжээ. Үүнийг сонссон Торой банди өөрийн нөхдийн хамт нөгөө түшмэлийн адуунаас шилж байгаад 20 адуу авсан гэнэ. Түүнээс хойш Торой банди “Төрийн бөөс” хэмээн алдаршсан бөгөөд баяд ноёдууд алдсан адуу малаа үзэж таниад “Торой өгсөн” “Торойгоос авсан” гэвэл буцааж авдаггүй байсан гэдэг

хой хару