
Мал эмчилгээний үед төрөл бүрийн малын хөлийн өвчин элбэг тохиолдоно.Зарим үед малын халдваргүй өвчний 15аас 30% эзэлдэг байна. Нийт хөлний бэртэлээс 50аас дээш хувь нь урд мөч байдаг байна.Мал амьтны хөлийн өвчний улмаас хөдөлгөөний эрхтэний үйл ажиллагаа хямархийг догол гэнэ.Догол нь хөлийн аливаа өвчний шинж тэмдэг болохоос өвчин биш.Доголыг үүсэхэд арьсны үрэвсэл,хөлдөлт,түлэгдэлт,сэвсгэрхолбогч эдийн буглаа,нэвчээс холголт,булчин үрэвсэх,хатингартах,тасрах,сунах,таталдаж хэвшинг үүсэх,салстхэтэвч,шөрмөс түүний дугтуй үрэвсэх,мэдрэлийн судас үрэвсэх саажих,яс түүний хальс,хэм чөмөг,үрэвсэх,яс зөөлрөх,үхжих, үйрэх,хугарах,үе үрэвсэх,мултрах,барьцалдаж бороолох зэрэг арьснаас яс хүртлэх эдийн бүх давхрын өвчин орно.Тэрчлэн малын хөлийн өвчнийг үүсгэхэд тухайн малын галбарын зарим гажиг,малыг буруу тэжээх,хөдөлгөөнгүй удаан байлгах,хэт дааруулах буюу осгоох,туурайг алдаг оног цэвэрлэх,буруу эдлэх зэрэг,төрөл бүрийн механик хүчин зүйл нөлөөлнө.Дээрх шалтгаанууд нь шууд буюу рефлэксийн замаар эд эрхтэний мэдрэх чанарыг ихэсгэх, эдийг үрэвсүүлэх,үхжүүлэх,хувиргах нөлөө үзүүлэж, хөдөлгөөний гол эрхтэн хөл мөчний үйл ажиллагааг алдагдуулна.Хөлний үйл ажиллагааг өөрчилхөд бусад эрхтэний өвчин,бодисын солилцооны хямрал,халдварт өвчин ,гэдэс ходоод,судасдотоод шүүрлийн булчирхай,сэрвээний өвчин,витамин дутагдах,сульдаа, сахуу зэрэг өвчний үед хөлийн ажиллагаа хямарна.Малын доголын хэлбэрийг тогтоохдоо хатуу зөөлөн 2 янзийн замаар шулуун ба тойргоор явуулаж үзэх хэрэгтэй. Адууг алхуулхад хүчтэй,дунд зэргийн догол сайн мэдэгдэнэ, сулавтар догол шогшуулхад мэдэгдэнэ.Унаж ачааллыг нэмэж тодорхолож бас болно. Хөлийн өвчтэй адууг урт цулбуураар аажим жигд хөтөлж эхлээд шулуун алхуул, дараа нь шогшуулах хэрэгтэй. Цочоож айлгаж хөдөлгөвөл догол мэдэгдэхгүй. Шинэжлэгч хүн малын зөв буруу урд хойд талаар нь сайн харж толгой, бөгс , хөл, мөчний, хөдөлгөөнийг сайн ажиглах хэрэгтэй. Хатуу газар явуулахад эрүүл хөлийн чимээ өвчтэй хөлийнхөөс их байдаг. Урд хөл өвчтэй мал биеийн жингээ эрүүл хөл дээрээ шилжүүлэх үедээ хүзүүгээ эсрэг тийш гэлжийлгэж толгойгоо бөхийлгөнө. Хойд хөл өвчтэй байхад мал гишгэх үедээ эрүүл талын ташааг буулгаж, өвчтэй талын ташаагаа өргөсөн байдаг. Адууг тойргоор эргүүлэхэд тойргийн гадна талд байгаа өвчтэй хөл эрүүл хөлийг бодвол харьцангуй их зам туулж илүү ядрана. Өвчтэй хөлийг тойргийн дотор талд оруулж хөтлөхөд догол ихэсдэг. Тойргийн дотор талд байгаа өвчтэй хөл дээр биеийн жин шилждэг учираас их эмзэглэдэг. Бас зөөлөн шигдэнг шавартай замаар явуулахад булчин шөрмөсний ачаалал ихэсдэг учир өргөх хөлийн догол мэдэгддэг. Газрын өөд уруу явуулж бас шинэжилж болдог. Урд 2 хөл зэрэг доголход адуу татганаж явах шинж илэрч, толгойгоо дээр өргөдөг. Хэрэв тогойг доош дарвал биеийн жин өвчтэй урд мөчин дээр ирж, хойд 2 хөлөө их биеийнхээ доогуур лав оруулах шинж үзэгдэнэ. Хойд 2 хөл зэрэг доголвол толгойгоо унжуулж хөлөө урагш лав тавих ба алхаа нь богиносож хөлөө сольж гишгэнэ. Нэг талын 2 хөл доголход адуу явж чадахгүйгээс гадна өвчтэй урд талын хөлөө гишгэхдээ толгойгоо эрүүл талруугаа лав гэдийлгэдэг. Зарим догол ажлын дараа ихсэж тайван үед арилдаг. Зарим нь ажлын эхэнд илэрч явц дунд арилдаг.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ: ХААИС -ын номын сан
Хараа үл гүйцэх хурд блогын бичлэгээс ишлэл авах бол WWW.MORITON.NET Хараа үл гүйцэх хурд блогыг заавал дурьдаарай.